Tuesday, August 22, 2006

Ulus - Улс

Ulus - За энэ үгийг тайлбарлаад байх шаардлага алга. Угаасаа уншихад л "Улс" гэж уншигдаж байгаа биз. Гэхдээ нэг зүйлийг санахад Улс гэдгийг хуучин монгол бичгээр Улус гэж бичдэг шүү дээ. Ulus гэдгийн утга нь ерөөсөө л Улс. Энэ олон зууныг дамжиж ирсэн гэхэд утга нь гажсан юм үгүй. Орчин цагын Түрк хэлэнд өргөн хэрэглэгддэг ч, яг дангаараа бараг хэрэглэгддэггүй. Түүхийн эсвэл философийн нэр томъёо маягтай сонсогддог. "Uluslar arası" буюу "Олон улсын" гэдэгт хэрэглэгдэх жишээтэй. Харин орчин цагын Монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа "улс" бүрийн оронд хэрэглэнэ гэвэл арай болохгүй л дээ. Магадгүй бид Улс гэсэн үгийг олон янзаар ашигладаг болсон байх. Жишээ нь: "Монгол Улс" гэдгийн улс гэсэн утгыг "ülke" гэсэн үг гаргах жишээтэй.

No comments: