Sunday, August 27, 2006

Миний найз Meral - Марал

Meral - энэ бол Турк эмэгтэй хүний маш түгээмэл нэр. Meral гэсэн нэртэй охидуудтай оюутан байхдаа зөндөө тааралдаж явлаа. Гэхдээ хэзээ ч нэрнийх нь утгын талаар ярилцах тохиол таарч байсангүй. 2-р курст орох жил оюутны байранд нэг өрөөнд Meral гэдэг охинтой хамт орсон. Тэгээд танилцаж, тэр сониуч зангаар миний нэрний утгыг асууж байсан. Харин би Meral гэж ямар утгатай үг болохыг асуусан юм. Тэр надад "bir geyik ısmı", монголоор хэлбэл "нэг гөрөөсний нэр" гэж хэлсэн. Ямар гөрөөс вэ? гэж намайг асуухад "яахав дээ нэг тийм гөрөөс, би яаг сайн мэдэхгүйн байна" гэж билээ. Тэр үед Meral гэдэг нь бодитой, одоо оршин байдаг гөрөөсний төрлийн нэр биш зүгээр үлгэр домгийн тийм нэг гөрөөс болохыг бүр сүүлд ойлгосон. Тэгээд энэ Meral гэдэг үг манай Maрал гэдэг үг юм байна гэдгийг сүүлд монголын гарал үүслийн талаар найз Burcu-тайгаа ярилцаж байгаад нээж олсон юм. Би мэдээж "Бөртэ чоно, Гоо маралын удам..." гэдгийг тайлбарлах гэж хамаг аргаа барж байлаа. Чоно гэдгийг мэдээж чоно гээд тайлбарлачихсан. Тэгээд Марал гэдэг үгийг тайлбарлах гэсэн "нэг тийм буга" гэхээс цааш юм хэлж чадсангүй. Тэгээд гэнэт Meral санаанд ороод, нээрээ энэ чинь Марал гэсэн үг юм байна шүү дээ гэж алт олчихсон юм шиг их баярлаж байсан. Хуучин Монгол бичигт -а, -э үсгүүд ижил бичигддэг болохоор нэгийн зэрэг үсэг зөрсөн байхад би ер гайхаагүй. Саяхан би толь бичгээс Meral гэдэг үгийн утгыг харлаа. (female deer) гэж байна. Гайхалтай. Гэхдээ маш учир дутмаг тайлбар ч юм шиг. Буга гэдэг амьтны эмийг марал гэдэг гэжүү? Арай л биш байх. Тэгвэл Марал гэдэг нь яг ямар амьтан юм бол доо? Миний бодлоор үлгэр домгийн тийм л амьтан байх ёстой.

5 comments:

Эрин М.Тулгат said...

Tun sonirholtoi sanagdlaa. Neeree Maral gedegt yamar negen yazguur utga baij magadgui shuu. Huuchnyi ug, ulger domogt sain Naranbayaraas asuuj uzdeg yum biluu?

Эрин М.Тулгат said...

Saya Naranbayariin blog deer taniltsuulj orhiloo.

Наранбаяр said...

Minii ulger domog meddeg ch gej dee, tsuutiin tsagaagch guu ene ter geed l zogschihno.

Guruusnii emiig bid sogoo gedeg. Gehdee Burkhan bagshiin gegeersen surgaaliig hamgiin turuund sonsson hoyor guruusiig MARAL guruus gedeg shig sanagdakh yum. Tegeheer ulger domogt gardag ariun guruus gedeg utgaar ni MARAL gedeg baij bolokh. Sanal negdej bainaa.

baynaa said...

Марал гэхээр яг тийм гөрөөсний төрөл байдаггүй ч юм шиг санагдаад, уг нь мэргэжлийн улсуудаас асууж лавлах юмсан гээд хорхой хүрээд байгаа шүү. Тэгэж байгаад нэг МУИС орноо. Эхлээд ямар ч байсан Цэвэлийн толиос нэг хараад үзнээ.

Anonymous said...

maral chini em bugig l heldeg shuu dee busgui mini.