Friday, August 25, 2006

-ci = -ч

-ci(-cı, -çi, -çı) энэ бол Түрк хэлний нэр үг үүсгэх дагаваруудын нэг юм. с үсгийг түрк хэлэнд ж, ç үсгийг ч гэж уншина. -ci дагаварыг үйл үгийн үндэс, эсвэл нэр үг дээр залгаж ихэвчлэн хүний ажил мэргэжил, зан төлөв байдалтай холбоотой нэp үгийг үүсгэдэг. Жишээ нь: [kapı] + cı = [kapıcı] хаалга ------------- хаалгач [sanat] + çı = [sanatçı] урлаг -------- дуучин, хөгжимчин, яруу найрагч гэх мэт урлагын хүн Түрк хэлэнд мөн адил хатуу зөөлөн гүйгүүлэгчээс хамаарч -ci = эм үгэнд ордог -жи -cı = эр үгэнд ордог -жи -çi = эм үгэнд ордог -чи -çı = эр үгэнд ордог -чи гэсэн 4 хэлбэрээр хувирдаг. Дээрх жишээнээс харсан ч, ер нь -ci дагавар Монгол хэлний -ч дагавартай дүйдэг. Угаасаа хуучин монгол бичгээр бид -ч дагаварыг хатуу зөөлөн дэвсгэрээс хамаарч -жи, -чи гэж бичдэг.

1 comment:

baynaa said...

яг тийм шүү. чи түрк хэл сайн мэддэг бололтой :)