Thursday, September 14, 2006

МУИС Тvрэг Монгол судлалын ангитай

Блогтоо нийтлэл нэмэх гээд эргэцүүлэн бодож суухад Монгол хэлээ төгс сайн мэддэг байсан бол гэж үе үе бодогдоно. 10 жилдээ Монгол хэлдээ бас ч үгүй сайн байсан болохоор анхан шатны зүйлсийг гадарлаад байна. Гэхдээ мэргэжлийн хүнтэй ярилцаж үзэх юмсан гэсэн хорхой минь дарагддаггүй. Тэгсэн саяхан найз охинтойгоо уулзлаа, хамт явж байсан охиныг дүүгийнхээ найз охин гээд танилцууллаа. МУИС-н Монгол Хэл Соёлын сургуулийг төгссөн юм байна. Би ч бодож явдаг эргэлзээтэй, ойлгомжгүй зүйлсээ асууж авлаа. Тэр охин надад МУИС-д Түрэг Монгол судлалын анги байдаг талаар хэллээ. Нэг бодлын гайхсан, нэг бодлын байрласан. Тэгэхээр миний бодож явааг судалдаг мэргэжлийн хүмүүстэй уулзаж болох нь... Интернетээс МУИС-н Монгол Хэл Соёлын Сургуулийн хуудсыг оллоо. http://smlc.num.edu.mn, Түрэг Судлалын тэнхим гэж байна. Ц.Баттулга багш, Hacettepe Их Сургуулийн нэг зочин багшийн нэр байна. Бодоод байсан Ц.Баттулга багшийг санаж байна. Намайг МУИС-н бэлтгэл ангид байхад манайд "Монголын ёс заншил" гэдэг хичээл заадаг байсан. Миний мэдэх хамгийн сонирхолтой хичээлүүдийн нэг байлаа. Сүүлд 1999 онд байнуу Стамбулд оюутан байхад минь Ц.Баттулга багш Стамбулд ирж Beyazit сүмийн урдахь хуучин номын захаар хамт явж байсныг санаж байна. Холбоо барих мэйл хаяг гэж алга даа. Монголд байгаа бол энэ багштай уулзвал лав сонин зүйлсийг олж мэдэх байх.