Tuesday, October 30, 2007

Su = Ус... хийгээд уул усны нэрс

Түрүүчийн нийтлэлд нэг залуу сэтгэгдэл үлдээсэн байсан. Ус гэдгийг түркээр "Сүү" гэдэг гэсэн тээ гэж... Түркээр усыг "SU" гэж бичнэ, "Сү" гэж уншина. Хуучин монгол бичигт усыг "Усу" гэж бичдэг биз, тэгвэл түркээр "сү" гэдэг нь үнэндээ "усу" гэдгийн нэг хэлбэр юм.

Бид шинэ крилл бичиг авч хэрэглэдэг болсон цагаас эгшгээр төгссөн нэр үгийн сүүлийн эгшгийг шууд хаясан жишээ маш олон байна. Түүний нэг нь дээр дурдсан "усу" гэхийг "ус", "мөсү" гэхийг мөс, "аха" гэхийг "ах" гэж бичдэг болсон жишээтэй. Нарийн ажиглах юм бол Монгол орны уул усны нэрэн дунд түрэг угсааны үгс олон байна. Хөвсгөл, Увс, Хяргас гэдгийн "с" гэсэн гийгүүлэгч угтаа түрэг хэлний "сү" гэдгийн товчлол юм. Монгол бичгээр Хөбсүгүл, Убсу,(Хяргасыг яаж бичихийг сайн мэддэггүй) гэж бичих ба бүгд л ус гэсэн үгийг агуулсан байх юм. Хөбсүгүл гэдгийн "гүл"-г түрэг хэлний "göl"-тэй дүйнэ гэж бодож байгаа. "göl"-г түркээр "гөл" гэж унших ба утга нь "нуур" гэсэн үг. "хөб" гэдгийг харин түрк хэлний "hep" гэдэгтэй дүйлгээд "нил устай нуур" гэсэн үг юм болвуу гэж бодоод байгаа. Убсу гэдгийг "шорвог ус" гэсэн утгатай гэсэн яриа сонссон, яг оноогоод тайлах үг олоогүй байна.

Голын нэрнүүдийн хувьд Туул голыг түркүүд Tola гэх ба Tola гэж эрэгтэй, эмэгтэй хүний нэр байна. Утгыг түрк хэлний тайлбар толиноос харвал "dolu, boş olmayan", монголоор "дүүрэн" гэсэн утгыг агуулж байна... Харин Орхон гол буюу "Orhun" гэдэг нь түркэд маш өргөн хэрэглэгддэг эрэгтэй хүний нэр байгаан. Толь бичигт харин утгыг тайлбарлаагүй байна.

Нэг сонин зүйл бол жилийн өмнө Түрк Хүний Нэрний Тайлбар Толь гэсэн онлайн толиноос "Tola" гэдэг үгийг харахад монгол гаралтай гэж тэмдэглэсэн байсан юм. Би ч за нээрээ Туул голын нэр байна шүү дээ гээд л баярлаж байсан. Сая харсан түрк гаралтай гээд засчихаж, яагаад засчихсан юм болдоо гээд гайхаад л сууж байна.

Мөн нуур гэсэн утгатай "göl" гэсэн үг харин манай "гол" гэдэг үг юм бишүү гэж бас бодогдоод байгаа. Гэтэл нуур, гол гэсэн хоёр ойлголт хоорондоо нилээд зөрүүтэй байдаг...

5 comments:

Anonymous said...

Мэнд!турк хэл ба монгол хэлнилй холбоо гэхэд манай Шинжянгийн ойрадчуудаас сайн мэддэг улс алга.
яг таных ярисан шиг монгол,уйгур,хасаг хэлний үгсийн санд маш олон утга ба уншилга адил буюу өөрөлцөө жишээнүүд бий.нэн ялангуя монгол ба хасаг хэлний үгсийн санд илүү.
би багаасаа босоогоор бичиж сурсан хүн,сүүлийн жилүүд шинэ монгол үсэгийг өөртөө үзэж байгаад сурсан юумаа,бас танай халх ба өвөрмонгол хэл нь манай өйрадтай хол ондоо гэж хэлвэл оргүл явдал биш байх.
танай бичсэн сэдэвүүд би маш их сонирхолтой байна.хойшд байнга ирэж өлсгөлөн ухаанаа мэдлэгээр дүүргэж явах болно би!

baynaa said...

Сайн байнуу? Та нэрээ бичиж үлдээсэн бол сайнсан. Та крилл бичгийг яасан сайн сураа вэ. Би таны үлдээсэн бичээсийг сая л олж уншлаа.

Сүүлийн үед би нэг зүйлийг сайн ойлгоод байгаа. Тэр нь бол Түрэг Монгол хоёр хэлний хооронд өөр нэг хэл байна даа гэсэн бодол. Яг аль хэл нь юм би сайн мэдэхгүй байна, таамаглахдаа бол Уйгар хэл юм болвуу гэж бодоод байсан юм. Гэтэл таны санааг сонсоод өйрад хэл юм болвуу гэж бодлоо.

Та Ар Монголд ирж байсан уу? Баруун Монголчуудыг би өйрад хэлээр ярьдаг гэж боддог. Өйрад хэл гэж чухам яг ямархуу хэл байна? Та энэ талаар бидэнд хэлж өгөөч. Миний хаяг baynaa@yahoo.com мэйл илгээгээрэй.

Хүндэтгэсэн,
Л.Баянзул

Anonymous said...

Сайхан өгүүлэл тавигджээ. Сүүлийн үед казах монгол хүмүүсийг гарал угсаагаар доромжлох утгагүй үзэгдэл вэбсайтаар их боллоо. Миний бодлоор Монгол Түрэг 2 угсаа гарал нэгтэй яалт ч үгүй нэг дорын овог аймгаас гаралтай улс. Гэхдээ одоогийн Түрк улс бол хүн ам нь төв азиас нүүж очсон ч нүүр царайны төрх үг хэллэг арай л өөр болсон нь тухайн үедээ перс араб гээд тэр хавидаа их холилдсоных байх аа. Тэрнээс орхоны түрэгийн хөшөө дурсгалууд бүгд өргөн шанаатай онигор нүдтэй яг Монгол хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Мөн Чингис хааны үед тагнуулын мэдээ олохоор явсан толгойн сэргийлэх хүмүүс түрэг овгийн хүмүүстэй ярилцахдаа жоохон аялгын зөрүүтэй болохоос шууд ойлголцдог байсан гэдэг. Мөн рубрукийн номонд Монгол Түрэгийн эрлийзийг харлуг гэдэг гэсэн байх юм.

baatar said...

Казахын хаад яалт ч үгүй Чингисийн угсаа байсан. Чингисийн удмын Узбек хаан ард олноо лалын шашинд оруулсан тул нэрийг нь мөнхжүүлэхийн тулд улсаа УЗБЕК СТАН гэж нэрлэж. Түркменистаны ерөнхийлөгч асан Ниязовын ээж Чингис хааны удмын Абу аль газын удмын гүнж байж тэрээр ээждээ зориулж хөшөө (Горбан голи ээжэ гэдэг)босгоод Абу аль газын хөшөөг ном уншин өвдөг дээрээ сэлмээ тавьсанаар дүрсэлж бас Чингис хааны хөшөөг босгоно гэдэг байж (харин өөртөө алтан хөшөө босгуулсан)Доголон Төмөр хаан монголын баруулас овгийн ноёны хүү байсан. Тиймдээ ч монгол угсаа гарал нэгтнүүддээ цөөнгүй тусладаг байж.Цээж баримал нь хүртэл өргөн шанаатай яг монгол хөгшин байдаг даа. Барулас гэдэг нь нууц товчоон дээр гардаг ба одоогийн барнууд барлас барулас овогтой хүмүүс халх ойрд хасаг дотор хүртэл бий.

Баатар said...

Ус гэдгийг хуучин монголоор Усун усу гэдэг түрэгээр су, татар хэлэнд су Худаг - кудук, уч кудук гээд дуу бий дээ энэ яалт ч үгүй монгол үг юм. Таяг - таик түрэгээр
Хайч - каич түрэгээр,кави- солонгос Арслан- түрэгээр арслан
Ээж - түркменээр эжээ
Баатар хуучин монголоор багатур түргээр бахатур бахадур батыр, батур, оросоор богатырь Тарвас-узбекээр тарбыс оросоор арбуз гэхдээ энэ узбекээс монгол хэлэнд орсон байх,цааш судлаад байвал нэг хэл угсаатайгаа ойлгоно доо уг нь