Thursday, October 26, 2006

Ангийнхан маань туслана

Ийм блог бичдэг талаараа MУИС-н дэргэдэх Монгол-Туркийн сургуулийг 1997 онд хамт төгссөн ангийнхандаа хэллээ. Удахгүй 10 жилийн ой маань ч болох гэж байна. Манай ангиас 26 хүүхэд төгссөнөөс 14 нь хамтдаа Турк улсыг зорисон юм шүү дээ. Ангийнхан маань надад янз бүрийн л санаа оноо хэлж байна. Хишгээгээс Турк улсад Турколог/Turkology-р докторын зэрэг хамгаалсан Ууганбаяр гээд МУИС-н багшийн сургийг гаргаж өглөө. Мөн "kaburga/хавирга", "burun/бурантаг" зэрэг үгсийг хэлж өглөө. Энхбатаас харин "Хүннү гүрний дараа Түрэгийн Хаант улс одоогийн Монгол улс орчмын нутаг дэвсгэр дээр байгуулагдаж байсан нь манайхны ярьдгаар Хүннү гүрэн зөвхөн Монголчуудынх байгаагүй байх гэж бодож байна. Тийм ч учраас Монгол ба Түрк хэлэнд үг хэллэг, утга, өгүүлбэр зүйн хувьд адил төстэй зүйлүүд олон байдаг. Жишээ нь: Алт=Altin; Хүч=Güç; Сандал=Sandalye; Дэвтэр=Defter; гэх мэт" гэсэн comment ирсэн байна. Сандал, Дэвтэр гэдэг 2 үг угаасаа перс хэлнээс бусад хэлэнд нэвтэрсэн гэж үздэг тул энд адилхан байх нь аргагүй байх. Эдгээр үгсийн талаар судалж байгаад дараа нийтлэлдээ өгүүлье. Блог бичихэд минь ангийнхан маань туслана гэсэн болохоор урамтай сайхан байна.

6 comments:

Оюунбодол said...

ih sonirholtoi yum aa. bi bas iimerhu yumni uchir oloh ih durtai.
tegeed bi bas solongos hel mongol helnii iim ijil tustei uguudiig, bas uur sonirholtoi zuilsiig medeh gesen yum. yaj medej bolhiig medeh bol helj uguuch. bas ter Tsevel gej yun toli bichig yum be, mongol helnii tailbar toli yumu? tnx..

Оюунбодол said...
This comment has been removed by a blog administrator.
Оюунбодол said...

hervee medeh bol, internet-d baidag medeelel, material baival sain shu, uchir n bi korea-d bgaan.


aa, tegeed bas, turkeer УС-iig СYY gedeg gesen tee, teheer ter hoorond bas holboo baidiin bish bizde? : ) ene hoyor chin hoyula ariun zuil bizde..

baynaa said...

Hi,
Цэвэл гуайн Монгол Хэлний тайлбар толины талаар л яриад байна л даа. Энэнээс өөр монгол хэлний сайн тайлбар толь мэдэхгүйээ. Тэгээд монгол хэлнийхээ ямар нэг үгийн тухай мэдье гэхээр заавал энэ толийг олж харах хэрэг гаддаг юм. "Ус" гэдэг үгийн талаар би бичье гэж бодоод л яваад байгаа. Ганц нэг тодруулах зүйл байгаа тул гүйцээчихээд нийтлэл бичнээ. Тэр үед нь уншаарай. Харин Солонгос хэлний талаар ёстой мэдэх юм алга даа.

Arsun said...

Их сонирхолтой юм.
Арслан - турк хэлэнд бараг хэвээрээ байна уу үгүй юу?
Би юрта-г монголын өртөө-нөөс үүссэн байж магадгүй гэж боддог. Өгөөдэй хааны үед өртөө байгуулагдаж баахан гэрүүд баригдсан байх. Өртөө бүр дээр гэр. Тэгээд гэрийг хараад өртөө гээд байхаар нь юрта гэдэг болсон байх гэж таахын. Одоогийн энэ IT-ийн нэр томъёо шиг гэх үү дээ.

baynaa said...

anun-д,

Тиймээ арслан гэдэг бараг тэр чигээрээ aslan гэдэг юм. Юрта чинь харин их сонин санаа байна шүү, чинийхийг бодоод үзсэн нээрээ ч тийм байж болох юм. коммент үлдээсэнд баярлалаа.