Tuesday, November 27, 2007

2 мянган жилийн тэртээх монгол, түрэг хэлний баримт гэж огт үгүй...

Ньюс Цахим ТВ мэдээлэлийн сайтаас эрхлэн хоёр дахь жилдээ шалгаруулж байгаа “Алтан Үзэгтэн” шагналтан М.Саруул-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын хэсгээс... Бүрэн эхийг mongolmedee.net-с олж уншина уу.

-Америкийн уугуул иргэд индианы зарим омгийн хэлэнд монгол гаралтай байж мэдэх үг цөөнгүй тохиолддог гэнэ, та жишээ болгож хэлж өгнө үү, ер нь төв азиас нүүддэллэн ирсэн гэдэг онолыг хэл зүйн хувьд батлах зүйл байна уу?
- Индианчуудын хэлийг Монгол хэлтэй харьцуулан судална гэдэг хэл шинжлэлийн үүднээс бараг боломжгүй зүйл. Ганц хоёр үг утга хэлбэрийн хувьд таарахыг хэл шинжлэлд сонирхон үздэггүй. Хамгийн чухал юм бол зүй тогтол. Монгол – Түрэг хэлийг харьцуулан судалсан эрдэмтэд жишээ нь нэлээд хэдэн авианы чухал хувирлыг, цаг хугацаатай нь олж тогтоосон байгаа. Жишээ нь хоёр үг салж хөгжихөд монгол хэлний Ж гийгүүлэгч түрэг хэлнүүдэд Е болдог, монгол хэлний С авиа түрэгт З болдог зүй тогтолтой. Жишээ нь, жил гэдэг түрэгт еил, Их засаг гэдэгийн жасаг – ясак, жирүкэ буюу зүрх – юрэк болсон байгаа. Энэ хувирал барагцаагаар нэг мянган жилийн өмнө болж. Тэгвэл Алтай судлаачид хэл шинжлэл дэх сэргээн босголтын аргаар хэдэн зуун үгийн хүрээнд судалгаа хийснээр бүр хоёр мянгаад жилийн тэртээд салсан Монгол үгний Д авиа түрэг хэлний Е – тэй, Л харин Ш авиатай тохирч байгааг баталсан байгаа. Жишээ нь адаг гэдэг үг түрэг хэлэнд аяак, бүдүг-үн буюу бүдүүн гэсэн үг бүюүк, тавлай буюу туулай - тавшан гэх мэтээр хувирсан байдаг. 2 мянган жилийн тэртээх монгол, түрэг хэлний баримт гэж огт үгүй, ийм байсан хэмээн авианы хувирлын онолоор сэргээсэн хэрэг. Зарим судлаачид монгол, түрэг зэрэг хэлнүүдийг бүр 2 мянган жилийн тэртээгээс хавьгүй өмнө Урал хэлнүүд буюу Фин, Мажар хэлнүүдтэй нэг гаралтай байсан гэж үздэг авч ихэнх нь батлахын аргагүй, уран зөгнөлт гэмээр энэ онолыг бараг тоодоггүй юм. Гэтэл дахиад тэрнээс бүүр өмнө, Берингийн хоолой битүү байгаад түүгээр дамжсан Төв Азийнхны хэлний ул мөр гэж ярих нь өнөөгийн шинжлэх ухааны үүднээс боломжгүй асуудал. Ийм үг ийм болж гэж ярих нь байтугай монгол хэл, бүр ерөөсөө хэл гээч юм үүссэн байсан уу үгүй юу гэж ярих тэр балар цагийн тухайд ийм тийм үг төстэй байдаг нь сонин юм аа л гэж сонирхохоос батлах болон үгүйсгэх боломж байхгүй. Тэгээд ч тэр эртний үгс одоо хүртэл хэвээрээ байх үндэс байхгүй. Сводешийн онолоор бол нэг мянган жилд нэг хэлний үндсэн үгсийн аймгийн далаад хувь нь л хадгалагдан үлдэж бусад нь солигддог. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 4000 жил өнгөрөхөд тэр хэл бүрэн өөрчлөгдөнө. Тиймээс Индиануудын аль нэг хэлэнд “чулуу” – г “чуло” гэж байвал яаран олзуурхах хэрэггүй. Энэ зуунд л тэд зээлчхээгүй бол “чулуу” дундад үеийн монгол хэлэнд “чилагу” байсныг, бүр өвөг монгол хэлэнд “тилагу” байсныг бодох хэрэгтэй. Тэрний оронд огт өөр харагдаж байгаа хирнээ өнөөгийн түрэг хэлний “таш” буюу “чулуу” гэдэг үгийг “тилагу”-тай нэг язгууртай байсныг батлах нь илүү үндэстэй. Эртний түрэг хэлэндээ “тиш” гэж байсныг мөнөөх эртний монгол хэлэн дэх “тилагу” хэлбэрийн язгуур нь болох “тил” хэлбэртэй харьцуулан үз дээ. Монгол хэлний Л түргийн Ш хоёр таардаг гэдгийг өмнө хэлсэн.

4 comments:

saika kamikaze said...

hel zuin sudalgaanii tun goy blog bn yavaandaa ene chigleliin humuustei hamtran blogoo ulam bayajuulbal mani met halit hulit helzui tuuh zonirhogchdod uneheer oyunii tsengeliig edluuleheer um bn

baynaa said...

Урамын сайхан үгэнд чинь баярлалаа. Энэ сэдэв бол миний сонирхол л доо. Сонирхол минь хэзээд байж байна, сонирхоод судлаад л байгаа шүү. Харин блог бичих цаг л олдохгүй юм даа. Дараа улам илүү нийтлэлүүдийг бичиж байхыг хичээнээ.

Anonymous said...

[b]Вовочка заглянул в спальню к родителям и застал отца, сидящим на кровати
и натягивающим презерватив на причинное место. Тот, в попытке скрыть
торчащий член с презиком, сложился пополам и сделал вид, как будто он
заглядывает под кровать .
- Пап, что ты делаешь? - серьезно спросил Вовочка.
- Да я вроде видел, как мышь под кровать юркнула...» - не растерялся
отец.
- А ты ее, судя по всему, трахать собрался? [/b]
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила примем это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Осторожно: Жирная кожа! [/url]" - Канечно вы можете встретить и для себя ворох интерестного
Ну а однако лучшее противоядие через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/fc3ed22c063f63ce74de46bd2dce96d3.jpg[/IMG][/url]

Anonymous said...

[b]Вовочка уже неделю просит отца, чтобы тот сводил его в зоопарк, но отец,
ссылаясь на занятость, все обещает сделать это как-нибудь потом. Наконец
жена ему говорит:
- Ну когда ты наконец сводишь сына в зоопарк? Ему же задали писать
сочинение о животных.
Делать нечего - пришлось вести.
На следующий день учительница спрашивает у Вовочки:
- Вовочка, мне непонятно одно предложение в твоем сочинении: «Мой папа
был очень рад, когда в зоопарке первой пришла лошадь, на которую он
поставил 30 к одному» [/b]
Общество Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила например это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Вагинальные шарики - путь к сердцу любого мужчины [/url]" - Канечно вы можете встретить и ради себя много интерестного
Ну а однако лучшее лекарство от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/33d6c522719a1bd152b4f852335bbf3d.jpg[/IMG][/url]